УБ ГРАНД зочид буудлыг сонгох 10 шалтгаан

Мэдээлэл түгээх


1. Байрлал: Энэ бол хамгийн чухал. Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт буюу А-гийн А цэгт байрлаж байгаа тул та бүх төрлийн үйлчилгээндээ ойр байх байх болно. 

2. Өглөөний цай: Буудлын үнэндээ эрүүл чанартай буфет өглөөний цай багтсан тул таны санхүүд хэмнэлттэй байх болно. Мэдээж манай зочид буудлын хооллох танхим нь тохилог тав тухтай байна.

3. Тав тух: Бид Люкс 5, Стандарт 40 өрөөгөөр үйлчилж байна. Манай буудлын өрөө тус бүр агааржуулалт сайтай, үйлчлүүлэгчдийнхээ тохилог тав тухтай байдлыг эрхэмлэсэн байх бөгөөд таны амрах орчныг дээд зэргээр хангана.

4. Нэмэлт үйлчилгээ: УБ ГРАНД зочид буудал нь 17 давхартаа европ, хятад, халуун тогооны тансаг зэрэглэлийн ресторантай бөгөөд 2 давхартаа амьд хөгжмийн тоглолттой лоунжтай билээ. Зочид буудалд буусан үйлчлүүлэгчдээ зориулан 10% хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд, өрөөндөө хүссэн хоолоо хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой юм.

5. Дотоодын аялал жуулчлалын зуучлал: Манай зочид буудал нь 2017 оноос хойш Инбаунд болон Аутбонд чиглэлээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй "Ай Ланд Трейвэл ХХК"-тай хамтран ажилладаг бөгөөд манай буудлын зочдод тусгай үнийн саналаар үйлчилдэг.

6. Тосох үйлчилгээ: Бид Ford Expedition болон Lexus RX 350 автомашинаар тав тухтай үйлчилж байна. Мэдээж ачаа багтсан

7. Дотоод засал: УБ ГРАНД зочид буудал нь европ хэв маяг, өнгө төрхийг шингээсэн ба минимал дотоод засал, тав тухыг хослуулсан байдаг.

8. Нэмэлт үйлчилгээ: Лоундри сервис, өрөө үйлчилгээ, мини бар, кофе шоп

9. Хурал, уулзалт хийх: Та манай 17 болон 2 давхрын ресторан, лоунжийн заалаас сонгон ширээ засалтаа хийлгэн хурал уулзалтаа хийх боломжтой. Мөн хурлын хоол, цай завсарлага гэх нэмэлт үйлчилгээг авах бүрэн боломжтой.

10. Тусгай захиалга: Гранд Скуэр рестораны ахлах тогоочоор Монгол үндэсний уламжлалт битүү хоол "Хорхог"-ийг нэмэлт үзүүлбэрийн хамт захиалах боломжтой.

 

Та захиалга өгөх бол: 8067-9595, 8068-9595 дугаараар холбогдоорой