Бидний тухай

"UB GRAND"

Танилцуулга

“Санжэм” ХХК нь 2019 оны 01 –р сарын 18 –ний өдөр Зочлох үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба Зочид буудал, Ресторан, Лоунж бар чиглэлээр “Аялал жуулчлал – Зочлох үйлчилгээ” -ний салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа 5 жил тасралтгүй чанар стандартыг эрхэмлэн ажиллаж байна.

Бизнес уулзалт болон аялах, амрах нөхцөлийг бүрдүүлсэн ба Улаанбаатар хотын төв цэгт Монгол Улсын төрийн ордны зүүн талд, Төв музей, Чингис хаан музей, бусад үзвэр үйлчилгээ болон Төрийн байгууллагуудтай хамгийн ойр байрлалтай байдаг нь бүхий л үйлчилгээг хүртээмжтэй авах боломжыг бүрдүүдсэн байдаг.

“УБ ГРАНД” зочид буудал нь европ хэв маяг, өнгө төрхийг шингээсэн ба минимал дотоод засал, тав тухыг хослуулсан.

Эрхэм зорилго

Зочлох үйлчилгээний салбарт байгууллагын соёлыг бий болгож, өөрийн гэсэн компанийн онцлог соёлтой, салбартаа чанар стандартыг мөрдлөг болгон хөгжиж, үйлчилгээг эрхэмлэсэн шилдэг хамт олон байх

Үнэт зүйлс

Хамтын ажиллагааг эрхэмлэж, харилцагч үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатайгаар чанар бүтээмжээ дээшлүүлэн, өрсөлдөх чадвараа үргэлж нэмэгдүүлэх