Манай жолооч таны ирэх нислэгийг тогтмол хянах тул нислэг тань саатаж эсвэл хоцорсон үед ч нэмэгдэл төлбөргүйгээр хүлээх болно
Бид зөвхөн урьдчилан зарласан үнээр үйлчлэх тул минутын болон километр тутмын нэмэлт төлбөр гарахгүй
Та тосох, хүргүүлэх хэрэгтэй цагаа тооцоолоод багадаа 48 цагийн өмнө захиалга үүсгэх боломжтой
Манай үйлчилгээг урьдчилж захиалснаар цаг тулсан үед такси яаран хайх, тулгасан өндөр үнээр явах шаардлагагүй ба манай үйлчилгээ таны мөнгө болоод цаг завыг хэмнэх болно
Бид таныг захиалга дээрх нэр бүхий хуудас барин угтах тул та жолоочоо шууд таньж олно. Та өөр хүнтэй нэг машинд суухгүй бөгөөд жолооч зөвхөн танд үйлчилнэ
Та уг үйлчилгээний нөхцөлтэй дэлгэрэнгүй, анхааралтай уншиж танилцана уу.
Та манай үйлчилгээг авахын тулд энэхүү Үйлчилгээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
УБ Гранд зочид буудал нь Нисэх буудлаас угтаж тосох болон нисэх буудал руу хүргэх үйлчилгээг зочиддоо нээлттэй хэлбэрээр үзүүлнэ.
Та тосох болон хүргүүлэх хэрэгтэй цагаа тооцоолоод багадаа 48 цагийн өмнө захиалга үүсгэх боломжтой.
Бид дараах эрх, үүргийг хүлээнэ:
Манай үйлчилгээгээр захиалгын хүсэлт гаргаснаар та энэхүү Үйлчилгээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцохоос гадна 18-аас доош насны бүх зорчигч хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар зорчиж байгаа тухай хувийн баталгааг үүгээр өгч байгаа болно.
1.1. Нисэх буудлаас угтаж тосох болон нисэх буудал руу хүргэх үйлчилгээг цаашид “трансфер” гэх бөгөөд энэ нь дараах бүрдлүүдийг багтаасан цогц үйлчилгээг хэлнэ:
1.2. Захиалгын хүсэлт гэж үйлчлүүлэгчийн зүгээс “УБ Гранд зочид буудал”-д өгсөн, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бөгөөд хангалттай мэдээллийг хэлнэ. Захиалгын хүсэлт гаргаснаар үйлчлүүлэгч “трансфер” үйлчилгээг түүний бүх нөхцлийн хамтаар авахад бэлэн гэдгээ баталгаажуулсанд тооцно.
1.3. Захиалга гэж хоёр талаас буюу “Үйлчлүүлэгч” болон “УБ Гранд зочид буудал”-ын хоорондын баталгаажуулсан хүсэлт бүхий имэйлийг хэлнэ.
1.4. Үйлчлүүлэгч гэж “трансфер” үйлчилгээ авах хүсэлт гаргасан аливаа этгээдийг хэлнэ. Цаашид “зорчигч” эсвэл “та” гэж, мөн үйлчлэгч “УБ Гранд зочид буудал”-ыг Компани нэрлэж болно.
1.5. Нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ихэнхдээ зорчигчид хэрэг болохуйц шинж чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүн байж болох бөгөөд угталт, аяллын нөхцөл, тээврийн хэрэгслийн загвар тоноглолтой холбогдож болно. Эдгээр үйлчилгээ ихэнх тохиолдолд тусдаа төлбөртэй боловч үйлчилгээний салшгүй нэг хэсэг байж болно.
2.1. Үйлчлүүлэгч “трансфер” үйлчилгээг авах захиалгын хүсэлт гаргахдаа шаардлагатай бүх мэдээллийг бөглөж өгөх бөгөөд тэдгээрийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна. Захиалга өгөх үед мэдээлэл дутуу эсвэл буруу өгсний улмаас үүдэлтэй аливаа эрсдэл, үйлчилгээний доголдлыг үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуцна.
2.2. Бид үйлчлүүлэгчийн захиалгыг хүлээн авч шалгасны дараа нэмэлт тодруулга авах шаардлага үүсч болзошгүй бөгөөд эдгээр тодруулгыг жолоочид мэдээлснээр тухайн жолооч заасан нөхцлийн дагуу “трансфер” гүйцэтгэх эсэхийг шийдвэрлэнэ. Захиалгын хүсэлтийг жолооч хүлээн авсны дараа захиалгад тооцно.
2.3. Үйлчлүүлэгч та тосох болон хүргүүлэх хэрэгтэй цагаа тооцоолоод багадаа 48 цагийн өмнө захиалга үүсгэх боломжтой ба бид захиалгын хүсэлтийн дагуу нэмэлт тодруулга орж болзошгүйг харгалзан дараах хугацаанд өөрчлөлтийг хүлээн авдаг.
2.4. Энэхүү хугацаа нь “трансфер” эхлэхээс 24 цагийн өмнө байна.
2.5. Бид дээрх хугацаанаас дотогш ирүүлсэн хүсэлтэд татгалзах эрхтэй.
3.1. Угтах (тосох) газар гэж жолооч “зорчигч”-ийг хүлээж байх ёстой хаягийг ойлгоно.
3.2. Очих (хүргэх) цэг гэж жолооч “зорчигч”-ийг буулгах ёстой хаягийг хэлнэ.
3.3. Угтах (тосох) газар болон очих (хүргэх) газрын хаягийг тухайн дүүрэг, засаг захиргааны нэгж, байршлын бүсчлэлээр эсхүл тодорхойлох боломжтой өөр мэдээллээр тогтооно.0
3.4. Уг мэдээлэлд зочид буудлын нэр, зам дагуух зогсоол, газрын зураг эсвэл схем дээрх цэг, солбицол багтаж болно. Угтах (тосох) газар болон очих (хүргэх) цэгийн заах боломжтой форматыг Үйлчилгээнээс тогтоож болно.
4.1. Зорчигчийг угтах (тосох) -аар тохиролцсон газар жолоочийн ирэх ёстой цагийг захиалга дахь уулзах өдөр, цагаар тогтооно. Эдгээр өдөр, цаг нь хөдлөх цэгийн орон нутгийн өдөр, цаг эсвэл тэдгээрийг тодорхойлж болохуйц мэдээлэл (нислэг, галт тэргийн дугаар, хуваарь г.м.) байна. Цагийг зааж өгөх боломжтой бүх форматыг Компаниас тогтоож болно.
4.2. Жолоочийн үнэгүй хүлээх хугацаа нь “трансфер” –ын цаг эхэлснээс хойш дараах байдлаар тооцогдоно:
4.3. Зорчигчийн очих газар нь нисэх буудал, төмөр замын өртөө, авто тээврийн товчоо (эсвэл яг тодорхой цагт очих шаардлагатай газар) бол Үйлчлүүлэгч уулзах өдөр, цагаа зөв тооцоолох үүрэгтэй бөгөөд хоцорсон болон саатсанаас үүдэлтэй аливаа хохирлыг Үйлчлүүлэгч өрөө бүрэн хариуцна. Компанийн зүгээс зааж өгч болох аяллын хугацаа нь ойролцоо хугацаа бөгөөд тус хугацаа тухайн үеийн замын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсээс хамаарч болохыг анхаарна уу.
4.4. Нисэх онгоцны буудал руу хүргүүлэх “трансфер” үйлчилгээний эхлэх цагийг онгоц хөөрөх цагаас багадаа 4 цагийн өмнө байхыг бид зөвлөж байна.
5.1. Автомашины ангилал нь нийт зорчигчийн тоонд (үүнд хүүхэд багтана) тохирсон байх ёстой. Автомашинд хүүхдийн суудал эсвэл стандартын бус ачаа тээш байрлуулснаар багтаамжийг бууруулж болзошгүй.
5.2. Хүүхэдтэй хамт зорчих бол зориулалтын сандал, өндөрлөгч авч явах нь үйлчлүүлэгч болон зорчигчийн үүрэг.
5.3. Захиалга хийх үед таны сонгосон автомашинаас дээгүүр ангиллын автомашин гаргаж өгөх нь энэхүү гэрээний нөхцлийг зөрчсөнд тооцохгүй. Жишээлбэл та Комфорт ангилалын RX 350 захиалсан боловч Комфорт ангилалын Ford expedition загварын машинаар үйлчлэх г.м
6.1. Стандарт ачаа тээшний гурван талын нийлбэр нь 158 см-ээс ихгүй байх ёстой.
6.2. Овор ихтэй ачаа болон спорт тоног хэрэгсэл (цана, сноуборд, гольфын цүнх, серфингийн хавтан, унадаг дугуй, скутер г.м.), хүүхдийн тэрэг, хүүхдийн хөлд оруулагч, хөгжмийн зэмсэг, амьтан тээвэрлэх хайрцаг, сав зэрэг нь стандарт бус ачаа тээшинд тооцогдох бөгөөд эдгээрийг тээвэрлэх хүсэлтэй бол Компанитай урьдчилан ярилцах ёстой бөгөөд нэмэлт төлбөр эсвэл үйлчилгээ авах шаардлагатай байж болно.
6.3. Амьтан болон шувуу тээвэрлэх бол доороо битүү хайрцаг савтай байх ёстой бөгөөд стандарт ачаа тээшний хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
7.1. Нэмэлт мэдээлэл, тодруулга хийх болон захиалгын нөхцлүүд болон тэдгээрт орж болзошгүй мэдээллийг хүргэх зорилгоор танаас дараах мэдээллийг гаргаж өгөх шаардлагатай:
7.2. Бид эдгээр мэдээллийг “трансфер” үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана.
Мөн Монгол Улсын зохих хууль тогтоомж, журмын дагуу Монгол Улсын хууль, хүчний байгууллагаас шаардсан тохиолдолд тэдгээрт гаргаж өгч болно.
8.1. Захиалгатай холбоотой бүх чухал мэдээллийг бид захиалгад заасан имэйл хаяг болон эсвэл утасны дугаараар хүргэнэ.
8.2. Мэдэгдлийг хүлээж аваагүй эсвэл цаг тухайд нь хараагүйн улмаас үүсэх эрсдэл болон таны цахим шуудан болон гар утсанд гуравдагч этгээд зөвшөөрөлгүй хандсаны улмаас үүдэлтэй эрсдлийг Үйлчүүлэгч өөрөө бүрэн хариуцна.
8.3. Үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлаар Компанитай эсвэл жолоочтой холбоо тогтоох бол “имэйл” буюу “ваучер”-т заасан холбоо барих утас, хаягийг ашиглаж болно.
9.1. Захиалгад өөрчлөлт оруулах хүсэлтийг “трансфер” эхлэхээс 24 цагийн өмнө хүлээж авна.
9.2. Дээрх хугацааны өмнө багтаж оруулсан өөрчлөлтийн улмаас захиалгын үнэ нэмэгдэх бол уг нэмэлт зөрүүг Үйлчлүүлэгч та өөрөө төлөх болно.
9.3. Захиалгат хугацаанаас 12 цагийн дотор өөрчлөлт оруулах боломжгүй тул анхаарна уу.
10.1. Та захиалгаа цуцлах тохиолдолд “трансфер” үйлчилгээ эхлэхээс 24 цагийн өмнө мэдэгдэх шаардлагатай.
10.2. Бидний үйлдэл болон эс үйлдлээс үл хамаарсан нөхцөл байдал буюу тухайлбал нислэг, галт тэрэг цуцлах, хуваарьт цагийг урагшлуулж эсвэл хойшлуулах, зорчигч хоцрох зэргээс үүдэлтэйгээр үнэгүй хүлээх хугацаанаас хойш уулзах газраа зорчигчийг хүлээх баталгааг бид өгөхгүй.
10.3. Жолооч үүргээ зөрчих болон бусад урьдчилан таамаглаагүй онцгой нөхцөлд бид таны захиалгыг хүчингүй болгож, урьдчилан төлсөн төлбөрийг бүрэн буцаах эрхтэй.
10.4. Энэ тохиолдолд захиалгыг цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг буцаана.
10.5.Төлбөрийг буцаах бидний үүрэг хариуцлага нь таны төлбөр бидний данснаас гарсан цагаас эсвэл төлбөрийг шилжүүлэх хүсэлт банканд гаргасан цагаас эхэлж биелсэнд тооцогдоно.
10.7. Төлбөрийг хүлээн авах цаашдын дэс дараалал, хугацаа нь банкны үйл ажиллагаанаас хамаарна.
10.8. Та захиалга цуцлах бол танд очсон цахим шуудан дээрх бидэнд захиалга өгсөн имэйл хаягт, яаралтай бол ресепшины дугаарт холбоо барьж энэ тухайгаа мэдэгдэнэ.
11.1. Захиалгад дугаарыг нь заасан зорчигчийн гар утас нь
11.2. Үнэгүй хүлээх хугацаа өнгөрснөөс хойш зорчигч уулзах газраа гарч ирээгүй бөгөөд биднээс эсвэл жолоочоос залгасан дуудлагад хариу өгөөгүй бол жолооч “трансфер” гүйцэтгэхээс татгалзаж, уулзах газрыг орхиж явах эрхтэй. Энэ тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцлийн 11.3. –зүйлд заасан нөхцөл үйлчилнэ.
11.3. Зорчигч гарч ирээгүйн улмаас “трансфер” гүйцэтгээгүй тохиолдолд захиалгын төлбөрийг буцаахгүй бөгөөд Үйлчилгээ аваагүйн улмаас гарах аливаа зардал, санхүүгийн алдагдлыг бид хариуцахгүй.
12.1. Жолооч уулзах газар, өдөр, цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд зорчигч жолооч болон Компани руу утсаар ярьж мэдэгдэнэ.
12.2. Жолооч уулзах газар хүрэлцэн ирээгүй тухай гомдлыг “трансфер” эхлэх ёстой байсан өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн дотор гаргана.
12.3. Та гомдол гаргахдаа дараах зүйлсийг батлах шаардлагатай:
12.4. Уулзах газраа байснаа батлахын тулд:
12.5. Жолооч уулзах газар, өдөр, цагт хүрэлцэн ирээгүйг тогтоосон тохиолдолд бид “трансфер”-ын төлбөр төлсөн байвал уг төлбөрийг бүтнээр буцаан олгоно.
12.6. Түүнчлэн жолооч уулзах, газар өдөр, цагт хүрэлцэн ирээгүйн улмаас та өөр жолоочоос үйлчилгээ авсан бөгөөд тус үйлчилгээний төлбөр нь Компаниар дамжуулан захиалсан “трансфер” -ийн төлбөр төлсөн байснаас илүү гарсан тохиолдолд бид уг зөрүүг төлнө. Энэ тохиолдолд та дараах бүх нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой:
Эдгээр бүх нөхцөл шаардлагыг баримтжуулсан байх ёстой бөгөөд бусад зардал, алдагдлыг хариуцахгүй.
12.7. Энэхүү зөрүү нь бодит байх бөгөөд Компанийн зүгээс бодит бус гэж үзсэн тохиолдолд Компаниас тогтоосон зөрүүг олгоно.
13.1. Давагдашгүй нөхцөл (зэвсэгт мөргөлдөөн; дайн самуун; террорист халдлага; гал түймэр, үер, хуй салхи зэрэг байгалийн давашгүй хүчин зүйл; эрх бүхий төрийн байгууллагын тогтоол шийдвэр, дүрэм журам, хориг хязгаарлалт; худалдааны хориг; ажил хаялт болон бусад) үүссэний улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Талуудыг эдгээр үүргүүдээс чөлөөлнө.
13.2. Талууд уг давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухайгаа нөгөө талдаа мэдэгдэхээс гадна уг нөхцөл байдал үүссэн тухайн улс, газар, нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан нотлох баримтыг гаргаж өгнө.
14.1. Компани урьдчилан төлсөн төлбөрийн буцаалтыг зөвхөн шилжүүлэг хийсэн данс руу ажлын 5 хоногоос хэтрүүлэлгүй буцаан олгоно. Банкны гүйлгээтэй холбоотой хугацааг бид хариуцахгүй. Төлбөрийг өөр данс руу хийх эсвэл бэлнээр гаргаж өгөх боломжгүй.
14.2. Давхар буцаалт хийхгүйн тулд төлбөр хийсэн банкнаас буцаан татах гүйлгээг (chargeback) эхлүүлсэн тохиолдолд бид төлбөрийн буцаалт хийхээс татгалзах эрхтэй.
14.3. Төлбөрийг буцаах бидний үүрэг хариуцлага таны төлбөр бидний данснаас гарсан цагаас эсвэл төлбөрийг шилжүүлэх хүсэлт банканд гаргасан цагаас эхэлж биелсэнд тооцогдоно.
14.4. Төлбөрийг хүлээн авах цаашдын дэс дараалал, хугацаа нь банкны үйл ажиллагаанаас хамаарна.
15.1. Та “трансфер” захиалах үйлчилгээний чанарт сэтгэл хангалуун бус байвал “трансфер” эхэлснээс хойш 7 хоногийн дотор манай имэйл хаяг руу санал гомдол гаргах боломжтой. Бид уг хугацаанаас хойш хүлээн авсан санал, гомдлыг үзэхгүй байх эрхтэй.
15.2. Түүнчлэн та тээврийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас гарсан хохирлыг барагдуулахаар тээврийн үйлчилгээг гардан гүйцэтгэж буй жолоочид шууд хандах эрхтэй.
17.1. Энэхүү Үйлчилгээний нөхцлийн зүйл заалт биелүүлэхтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг нэн тэргүүнд зорино.
17.2. Талууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.