Үйлчилгээний нөхцөл

Энэхүү журмын зорилго нь зочныг элгэмсэг, халуун дотно угтан авахаас эхлээд сэтгэл ханамжтай үдэх хүртэлх бүхий л үйл ажиллагааны харилцан уялдааг зөв зохицуулж, тухайн зочин болон бусад зочны тав тух, аюулгүй байдал, цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн стандарт хангасан журманд заасан бүх үйлчилгээг үзүүлэхэд оршино.

  • Зочид буудал нь гадаад, дотоодын иргэнд ижил үнээр үйлчилнэ.
    Зочид буудлын аливаа төлбөр тооцоог дараах хэлбэрээр төлнө.
  • Бэлнээр төлөх тохиолдолд зөвхөн төгрөгөөр угтах хэсэгт төлнө.
    Гадаад валютын ханшийг тухайн өдрийн монгол банкны ханшаар тооцно.
    Дансаар төлөх тохиолдолд компанийн дансруу.
  • Кредит картаар төлөх тохиолдолд зөвхөн Visa, Мaster, Union Pay, Amex, JCB гэсэн картуудаар төлөх боломжтой.
  • Онлайн захиалга хийсэн тохиолдолд тухайн сайтын дүрмээр урьдчилгаа төлбөр тооцоо хийгдэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг зочин угтагчид бүрэн төлсний дараа өрөөний түлхүүрээ авна.
  • Олон хоногоор байрлах нөхцөлд хоног сунгах тутамдаа өрөөний төлбөрөө урьдчилан төлж, өрөөний түлхүүрийн ажиллах хугацааг сунгуулна.
  • Мини баар, угаалга зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөрийг баримтын дагуу өрөөгөө хүлээлгэн өгөхдөө төлж, тооцоог дуусгана.
  • Аялал жуулчлалын- хамтран ажиллах гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр үйлчлэнэ.

Зочин бүр өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс дараах журмыг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Ус буцалгагч, үсний сэнс, индүү зэргийг ашиглах зааврын дагуу зориулалтаар нь хэрэглэх
  • Хувийн сахлын машин болон цахилгаан хэрэгслээ ашиглахдаа залгуурын 110 V, 220 V мөн эсэхийг шалгаж, ашиглах
  • Ор, зөөлөн сандал, тамхи татахыг хориглосон газруудад тамхи татахгүй байх
  • Өрөөндөө болон зочид буудлын бусад хэсэгт ил гал гаргах, галын аюултай зүйл хэрэглэхгүй байх
  • Өрөөнд байх, өрөөнөөс гарах болгондоо хаалга түгжигдсэн эсэхээ шалгах
  • Танихгүй хүнд өрөөний хаалгаа нээж өгөхгүй байх
  • Танихгүй этгээд өрөө рүү зөвшөөрөлгүй орохыг завдвал зочин угтагч руу 0 дугаараар холбогдон мэдэгдэх
  • Бүртгэлгүй зочинтой өрөөндөө уулзалт хийхгүй байх, өрөөндөө дагуулж орохгүй байх
  • Душны өрөөнд бага насны хүүхэд усанд ороход усны халууныг тааруулж өгөх
  • Өрөөний жорлон, душ, нийтийн эзэмшлийн талбайн плитан дээр хальтрах, гэмтэхээс урьдчилан сэргийлж, өрөөндөө углааш хэрэглэх, өрөөнөөс гадуур гутлаа өмсөх
  • Ус буцалгагчтай болгоомжтой харьцах
  • Өрөөн доторх шилэн аяга, стакан, жорлонгийн цаас тогтоогч гэх мэт шил, төмөр эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөндөө архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Зөвлөмж:

  • Оройн цагаар ганцаар гадагш гарах бол хаашаа явах талаар мэдээллээ үлдээх
  • Зочид буудлын зочин хэдий ч танихгүй хүнийг өрөөндөө оруулахгүй байх
  • Зочид буудлын нийтийн хэсэг, гадна, ойр орчимд халаасны хулгайчаас болгоомжлох
  • Тамхи татахыг хориглох- Зочид буудал дотор тамхи татахыг хатуу хориглоно. Хориглосон газар тамхи татсан нь батлагдвал 100 ам.доллартай дүйцэх төгрөгөөр торгоно.
  • Тамхи татсаны торгууль нь тамхины үнэрээр орчинг бохирдуулсны улмаас зочид буудал орлого алдсан, нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ хийсний төлбөрт тооцогдоно.
  • Чимээ шуугиан- Зочид буудлын өрөөнд хашгирах, хэрэлдэх, дуулах, зодолдох, агсамнах, хэт чанга ярихыг хориглоно.
    Орой 23.00 цагаас хойш телевиз, хөгжмийн дууг багасгаж, засвар, үйлчилгээ хийх зэрэг чанга дуу чимээ гаргахгүй.

Зочид буудалд дараах зүйлийг авч орохыг хориглоно. Үүнд:

  • Аливаа төрлийн амьтан
  • Тэсэрч дэлбэрэх зүйл, газ, сум, салют, дарь, бинзен, шатамхай бусад зүйл
  • Бохир, хурц үнэр гаргах эд зүйл
  • Бүртгэлгүй, зөвшөөрөлгүй галт зэвсэг болон мэс хутга, жад, сэлэм
  • Өрөө болон лифтний хаалгаар багтахгүй овортой, эсвэл хэтэрхий олон тооны бараа, эд материал, цүнх, хайрцаг
  • Монгол Улсын хуулиар хориглосон эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн
  • Сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг авч орохыг хориглоно

Зочид буудалд дараах төрлийн үйлдлийг хориглоно. Үүнд:

  • Мөрийтэй тоглоом, ёс суртахуунд харшлах болон олон нийтийн эрх ашгийг хөндөх үйлдлүүдийг хийх
  • Зөвшөөрөлгүйгээр зочид буудлын өрөө, хүлээлгийн танхим болон бусад хэсэгт бизнесийн үйл ажиллагаа явуулах, худалдаа наймаа, зар сурталчилгаа, үзэсгэлэн гаргах
  • Буудлын хэрэглээнд зориулсан тоног төхөөрөмжүүдээс өөр бусад тоног төхөөрөмж ашиглах, хэрэглэх, цэнэглэх (хувийн хэрэглээний цахилгаан хэрэгсэл болон фото, видео камер, гар утас, 25000 mAh ихгүй зай хураагч, компьютэр, GPS цэнэглэхэд хамаарахгүй)
  • Зочид буудлын өрөөнд хоол хийх
  • Зочид буудлын эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг авч явах, зөвшөөрөлгүйгээр байрлалыг нь өөрчлөх
  • Зочид буудлын тавилга, хивсэн дээр юм индүүдэх, чийгтэй зүйл тавих, хувцас хатаах, ус, шингэн зүйл асгах
  • Насанд хүрээгүй буюу 18-аас доош насны зочинд асран хамгаалагчгүйгээр үйлчлэх
  • Зочид буудлын өрөөнд 13-аас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь түр үлдээх
  • Зочид буудлын лифтээр 13-аас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь зорчуулах
  • Өглөөний цайны хоол, ундаа, боов, талх, иогурт зэргийг хооллох танхимаас авч гарах
  • Зорчигчийн лифтээр хэт их ачаа бараа, тээш зөөх
  • Зочид буудлын хаалгачаас бусад ажилтанд ямар нэг шан харамж өгөх
  • Зочид буудлын өрөөнд архи ууж согтуурах, хар тамхи хэрэглэж мансуурах
  • Ариун цэврийн өрөөний усыг хаалгүй орхих, цахилгаан хэрэгслийг унтраалгүй орхих
  • Өрөөний цонхоор ямар нэг зүйл хаях, унжуулах
  • Өрөөнөөс бусад газарт хувцасгүй нүцгэн явах
  • Зочид буудлын өрөөнд хориотой фото, видео зураг авах
  • Зочид буудлын өрөө болон эзэмшлийн талбайд бизнесийн зорилгоор зөвшөөрөлгүйгээр фото, видео зураг авахыг тус тус хориглоно
  • Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчвөл зочид буудлын захиргаанаас үйлдлийг таслан зогсооно
  • Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчснөөс буудал болон бусдад хохирол учирвал зочноос зочид буудал нөхөн төлбөр нэхэмжилнэ
  • Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчснөөс зочид буудал болон бусдад учирсан хохирлыг зочин нөхөн төлөхгүй бол Монгол Улсын хуулийн байгууллагаар шийдүүлнэ
  • Нэмэлт зочин: Аюулгүй байдлын үүднээс өрөөнд түр зочилж буй нэмэлт зочинг зочин угтагчид заавал бүртгүүлнэ
  • Нэмэлт зочин 22:00 цагаас өмнө өрөөг орхин гарна
  • Нэмэлт зочин таны өрөөнд хонохоор бол нэмэлтээр нэг зочны төлбөр төлнө
  • Зочны талаарх мэдээлэл зөвхөн угтах хэсэгт хадгалагдах бөгөөд мэдээллийг нууцална
  • Зочныг асуусан гадны хүнд зочны зөвшөөрөлгүй ямар нэг мэдээлэл өгөхгүй
  • Зочны талаар мэдээлэл өгөх бол зочноос өөрөөс нь асууж зөвшөөрөл авна
  • Зочны өрөө рүү холбогдохыг хүссэн гадны хүнийг холбохдоо зочноос зөвшөөрөл авч холбоно